Wednesday, January 13, 2010

З.Фрейдийн онолоос товчхон өгүүлье.....


Орчин үеийн сэтгэл судлал нь З.Фрейдийн үзэл баримтлалын улмаас өнөөдрийн хөгжлийн түвшинд хүрсэн гэж үздэг. Манай монголын ихэнхи сэтгэл зүйчд З.Фрейдийг бурхан маягаар тахин шүтэх нь холгүй байдаг. Психоаналитик онол нь орчин үеийн сэтгэл судлалын бүх /гэж болох байх/ урсгал чиглэлийн үндэс болсон, үүргээ гүйцэтгэсэн онол билээ. Гэхдээ өнөө үед уг онол нь мухардалд хүрсэн гэж зарим судлаачид үзээд байгаа. Юу ч болсон манай /блогийн/ нийтлэгчдийн нэг Шүрка маань уг онолын зарим нэг ойлголтыг та бүхэнд танилцуулж байна аа.

Бие хүний бүтэц
20-р оны үед Фрейд сэтгэцийн амьдлалын талаарх өөрийн үзэл санаагаа эргэн харж ид, эго ба супер-эго гэсэн 3 үндсэн бүтцийг санал болгосон.
Ид : Энэ нь латины тэр /оно/ гэсэн үгнээс гаралтай. Ид нь бүхэлдээ уматсарт бус байдлаар ажииллах бөгөөд бидний зан үйлийг энергиэр хангаж өгч байдаг зөн билэгт биологийн түлхцүүдтэй /хоол, нойр, өтгөн шигэний ялгарал гм/ нягт холбоотой байдаг. Эдгээр түлэцүүд нь саатуулагдах буюу намжилгүй үлдвэл хүний сэтгэцэд зөрчил-эрчдэлийг бий болгодог.үүсэн эрчдэлийг нэн даруй намжаахыг таашаалын зарчим гэнэ.
Эго : Латины “ego”-би гэсэн үгнээс гаралтай. Эго нь өөрийн бүтэц ба үүргйиг идээс хүлээн авч нийгмийн бодит орчны шаарлдлагад нийцүүлэхийн тулд хэрэгцээт энэргийнхээ тодорхой хэсгийг идээс зээлдэн авах буюу түүнээс аажмаар үилжүүлэн авч байдаг. Эго нь зөвхөн таашаалыг эрж хайж байдгаараа бодит зарчим дээр тулгуурлаж, идээс ялгаатай байдаг.
Супер-эго : Латины “Super”-дээд; “ego”-би гэсэн үгнээс гаралтай. Хувь хүн нийгмийн дотор үр ашигтайгаар ажииллаж үйлчлэхйин тулд орчныхоо хүмүүсийн хүлээн зөвшөөрч буй зүйлүүдийг ухаалгаар тусгасан үнэт зүйлс, хэмжээ, ёс зүйн зохих тогтолцоотой байх ёстой. Фрейд супер-эгог нинжин сэтгэл ба эго-туйл гэсэн 2 дэд системд хуваагддаг.
• Нинжин сэтгэл нь эцэг эхийн шийтгэлийн нөлөөгөөр бий болдог. Ёс суртахууны хязгаарлагдмал байдал, өөртөө шүүмжлэлтэй хандах хандлага чадвар, хийх ёстой байсан үшйлээ хийгээгүй үедээ хүүхдэд төрөх гэмших сэтгэл зэргийг нинжин сэтгэл агуулна.
• Эго-туйл урамшуулах тал байдаг. Эцэг эхийн дэмжин сайшааж өндөр үнэрж байгаа зүйлийн үндсэн дээр төлөвших бөгөөд өөрийн зан үйлдээ стандарт тогтооход хувь хүнийг хүргэдэг.зорилгодоо хүрвээс өөрийгаа хүндэтгэх өөрөөрөө бахархах сэтгэл төрнө.

Бие хүний хөгжил: психосексуаль үе шатууд
Хөгжлийн талаарх психоаналик онол нь 2 урьдчилсан таамаглалыг үндэслэл болгодог.
1-р таамаглал буюу генетик таамаглал нь бага насанд нь хүүхдэд төрсөн сэтгэгдэл насанд хүрэх үеийнх нь талатшилд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг голлодог.
2-р таамаглал нь хүн тодорхой хэмжээний бэлгийн энергитэй /либидотой/ тардөг бөгөөд энэхүү энерги нь цаашдаа хөгжлийнхөө явцад организмын зөн билэгт процессоор үүдэлтэй хэд хэдэн психосексуаль үе шатуудыг дамжин өнгөрдөг гэсэн санаанаас бүтдэг.
Фрейд үндсэндээ биологийн хүчин зүйлүүдийг голлон үзсэн бөгөөд бүх шатууд нь биеийн эрогени хэсэгтэй буюу өөрөөр хэлбэл либидогийн үүрэг гүйцэтгэж байгаа биеийн хамгийн мэдрэмтгий хэсэгтэй нягт холбоотой юм. Эрогени бүс нь нүд, чих, ам, /уруул/, сүүний булчирхай, хошного, бэлэг эрхтэн зэргийг агуулна. “Психосексуаль” гэсэн нэр томъёог хүний хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл нь бэлгийн зөн билэг юм. Фрейдийн онолын утга нь бачимдал ба хэм халамжлал гэсэн 2 хүчин зүйл дээр тулгуурладаг. Бачимдалын үе эцэг эх, хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдийн психосексуаль хэрэгцээ /хөхөх, хазах, зажлах гм/ тасалсны улмаас зохих таашаал авч чаддаггүй. Харин эцэг эх хэт халамжилснаас өөрийнхөө дотоод үйл ажиллагааг /тухайлбал бие засах үйлээ/ хянах боломж хүүхдэд бага олддог /буюу огт олддоггүй/ байна. Энэ шалгааны улмаас хүүхэд бусдаас хамааралтай, чадваргүй мэт сэтгэгдэл төрдөг.
Түгшүүр юунаас эхэлдэг вэ?

Ер нь Фрейдийн үзэж байгаагаар бол хүүхэд биологийн хувьд эхээсээ тасран салж байгаа явдал нь тодорхой цочрол-гэмтлийг илэрхийлж байдаг. Иймээс /ганцаараа хоцрох, харагхуйд үлдэх, ээжийгээ олно гэж бодож байсан газар танихгүй хүнтэй таарах зэрэг/ эхээсээ холдох цаашдын үйл явц нь хүчтэй түгшүүр үүсгэдэг байна. Иймэрхүү хүчтэй хямрал, арчаагүй байдал төрөх, хөхнөөс гарах үед хүүхдэд мэдрэгддэг бөгөөд хожим нь засуулахаас эмээх сэтгэлээр унадаг. Энэ төрлийн бүхий л мэдрэмж нь түгшүүр-цочролыг нэмэгдүүлэн таагүй совин төрүүлдэг байна.

Түгшүүрийн хэв шинжүүд: хүмүүс тэгшүүрийг хэрхэн мэдэрдэг вэ?
Заналхийлэл хаанаас /гадны ертөнцөөс үү? Ид ба суперэгогоос уу?/ учирч байна вэ? гэдгээс шалгаалан психоаналитик онол нь 3 хэв шинжээс авч үздэг.
Бодит түгшүүр
Гадны аюулчг ухааран ойлгохыг /аюултай араатан, төгсөлтийн шалгалт гм/ бодит түгшүүр гэнэ. Энэ нь айж эмээхтэй ижил зүйл бөгөөд аюул заналын эх үүсгүүртэй үр дүнтэй тэмцэх чадюарыг буурбблж болзошгүй байдаг.заналхийлэл зогсмогц бодит түгшүүр арилдаг. Ерөнхийд нь авч үзвэл бодит түгшүүр нь өөрийн аюулгүй байдлыг хангахад тус болдог.
Невротик түгшүүр
Гадагш илэрхийлэн гаргах боломжтой идийн хөөрөл, түлхэц ухамсарлагдсанаар болж тулгарах аюулын хариуд үүсч буй сэтгэцийн түгшүүрийг невротик түгшүүр гэнэ. Зөн билэгт түлхцийг, ялангуяа бэлгийн болон түрэмгийллийн хөөрлийг эго хянаж чадахгүй байж магадгүй гэж эмээх сэтгэлтэй холбоотой.энэ тохиолдолд өөрийн мэдэлгүй ямар нэгэн аймшигт юм хийж түүнээс болж хүнд хор дагавар учрах бий гэж айснаас түгшүүр үүснэ.
Ёс суртахууны түгшүүр

Суперэгогийн зүгээс үзүүлж байгаа заналхийлэлд эго арисөний улмаас үүсч буй түгшүүрийг ёс суртахууны түгшүүр гэнэ. Ямарч ёс суртахуунгүй санаа бодол, үйлдлээ идэвхитэйгээр илэрхийлэхийг хүссэн идийн хүслийн өөдөөс буруугаа мэдрэх, ичих, өөрийгөө бжруутгө\ах зэргээр сжпкрэго хариулж байгаа тохиолдолд ёс суртахууны түгшшүр үүснэ.суперэгогийн төгс шаардлагыг зөрчсөн ямар нэгэн үйлийнхээ төлөө /бүдүүлэг хараал хэлэх буюу хулгай хийсхийхээ төлөө/ эцэг эхээсээ авах бодит шийтгэлээс ёс суртахууны түгшүүр үүсдэг. Суперэгогийн цаашдын хөгжил нь нийгмийн түгшүүртйг бий болгодог. Энэ түгшүүр нь бусад хүмүүс хүлээн авах болотжгүй чиг хандлага, үйлдлээсээ болж үе тэнгийнхнийхээ хүрээллээс хасагдах аюултай холбоотой юм.


Эгогийн хамгаалах механизмууд

Эгогийн хамгааллын механизм гэдэг нь идийн түлхцийн шууд илэрлээс болон суперэгогийн зүгээс үзүүлэх хариу дарамтнаас хамгаалахын тулд хувь хүний хэрэглэж байгаа ухамсарт стратеги юм гэж Фрейд тодорхойлжээ. Мөн идийн түлхэц дэлбэрэн гарах аюулыг эго 2 аргаар зайлуулж байдаг гэж Фрейд үзсэн байдаг.
1. Идийн түлхцийг ухамсарт оруулан хаших
2. Түүний анхны эрч хүчийг нь бууртал нь буюу өөр тийш хэлбийтэл нь гуйвуулах
Хамгаалах бүх механезмууд нь доорхи 2 ерөнхий онйлогтой юм.
• Эдгээр нь ухамсарлагдах түвшинд үйлчилж байдаг учраас өөрийгөө хуурах хэрэгсэл болж бхйдаг.
• Түгшүүрийг аюул багатай болгохын тулд бодит үнэнийг хүртэх хүртэхүйг гуйвуулан үгүйсгэж хуурамч болгожбайдаг. Зөрчлийг тайлж, түгшүүрээ намдаахын тулд хүмүүс хамгааллын зөвхөн ганц механизм хэрэглэх нь ховор бөгөөд ихэвчлэн төрөл бүрийн хамгааллын механизмууд хэрэглэдэг гэдгийг нь тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал:
Түрэн гаргахуй
Хамгааллын маш нарийн механизмуудын суурь болж өгдөг төдийгүй түгшүүрээс зайлсхийх хамгийн шууд боломжийг олгож байдгийн хувьд түрэн гаргахуйг эгогийн хамгийн анхдагч механизм юм. Түрэн гаргах үйдлийн үр дүнд түгшүүр төрүүлж байгаа зөрчлөө хувь хүн ухамсарладаггүй бөгөөд өнгөрсөн үеийн сэтгэл шаархлуулсан үйл явдалын дурсан санадаггүй. Үүнээс гадна түрэн гарахуй нь невротик зан үйлийн бүх хэлбэрүүд, бие сэтгэцийн өвчнүүд /шархлаа өвчин/ болон сэтгэц бэлгийн хямралуудын /бэлгийн дур хөрөх, хүйтрэх гм/ ноцтой шалтгаан нь болдог...

0 comments:

Search This Blog