Нууцад хүрэх нь
Өнгөрсөн үед нууцыг эзэмшсэн удирдагчид өөрин нууцаа хэнд ч үл хэдлэг байжээ. Иймээс бид нууцийг эзэмшсэн гартаа атгасан хүмүүс хэмээн Адольф Гитлер, Уинстон Черчилл, Зигмунд Фрейд нарыг үзлээ.
Яагаад тэднийг сонгосныг та тэдний намтарыг уншиж үзэн, тэдний бүтээлүүдтэй танилцаад ойлгох буй заа. Үүний зэрэгцээ тэд нэгэн цаг үед хамтдаа амьдарч байсан хүмүүс бөгөөд нэг нэгнийхээ үзэл бодлыг шүүмжилж, нэг нэгнийгээ үзэн яддаг байжээ.
Гэсэн ч тэд “Нууц”-ыг эзэмшсэн хүмүүс байснаараа хоорондоо төстэй юм.
Таны бодол санаа бүхэн бодитой. Энэ бол хүч. Прентис Малфорд / 1834-1891 /
Адольф Гитлер
Адольф Гитлер 1889 оны 4-р сарын 20-ны өдөр Австир-Германы хил дээрх Бранау хотод эцэг Алоис Гитлер (1837—1903), эх Клара Гитлер (1860—1907)-ийн гэрт төржээ. Түүний эцэг Алоис Гитлер нь гаалийн байцаагч байсан бөгөөд 16 нас хүртлээ өөрийн эх нэр болох Шикльгрубер гэх овгоор овоглодог байснаа дараа нь эцгийн овог Гитлерээр овоглох болжээ. Алоис Гитлер хоёр удаагийн бүтэлгүй гэрлэлтийн дараа 1885 оны 1-р сарын 7-нд Адольфын эх болох Кларатай хуримлажээ.
Адольф 6 наснаас Фишлам дахь тосгоны сургуульд явж эхэлжээ. 1897 оны 6-р сараас 1899 оны 1-р сар хүртэл Ламбахын сүмийн сургуульд суралцжээ. Түүний гэр бүл нь байнга нүүж байдаг тул тэрээр 3 удаа сургуулиа сольжээ. Сургуульд суралцаж байхдаа ихэнх хичээлдээ тааруу дүнтэй суралцдаг байсан ба гагцхүү зураг, түүхийн хичээлдээ ихэд сонирхолтой байжээ. Мөн Германы зохиолч Карл Фридрих Май-ийн романуудыг ихэд сонирхон уншдаг байв. Алдартай зураач болохыг мөрөөддөг байсан тул тухайн үеийн алдартай зураачдын зургийг хуулбарлан зурахын зэрэгцээ өөрөө бие дааж зураг зурах болжээ. Эхийгээ нас барсны дараа 1907 онд Венийн дүрслэх урлагийн Академид сурахаар хэд хэдэн удаа оролдсон ч тэнцсэнгүй. Тухайн үеийн Академийн ректор нь хожим нь “Гитлерийн авчирсан зурагнууд ямар ч зураачийн мэдрэмжийг надад төрүүлээгүй. Гэхдээ түүнд архитекторын ур чадвар байсан.” гэж бичсэн байдаг.
1914 оноос өмнө сургуулиас хөөгдөж, тодорхой сургууль ажилгүй Австрид амьдарч байсан ажээ. Дараа нь Германд (Баварт) ирсэн бөгөөд үндэсний үзэл (национал-социалист), үндэстнийг хавчин гадуурхах үзэл (Антисемитизм-еврей нарыг хавчин хяхах харгис үзэл гэж анх гарсан)-ийг яс махнаасаа дэмжигч төдийгүй “онолыг”
боловсруулалцсан хүн байв. Дэлхийн нэгдүгээр дайны үед цэргийн алба хааж, хоёр удаа хөнгөн шархадсан, Кайзерийн армийн бага дарга цолтой байсан бөгөөд хожим цэргийн гэгээрлийн асуудал эрхэлсэн офицер болсон боловч офицерийн хэргэм, цол, мөрдөс хэрэглэж үзээгүй юм. Тэр дайны дараа Мюнхений рейхверийн сөрөг тагнуулын газарт нууц мэдээлэгчээр ажиллаж байв. Yндэсний-социалист намын (1919 онд) зохион байгуулагчдын нэг, 1920 оноос фюрер (жолоодогч) болжээ. Түүнд уг намын гишүүний No.7 батлахыг гардуулсан аж. Намын болон үндэсний социалист хөдөлгөөний удирдагчийн хувьд хурал, цуглаан, жагсаал зохион байгуулж, түүнд голдуу өөрөө үг хэлдэг байжээ. Тэр нам, хөдөлгөөний тамга, таних тэмдэг, бэлэгдэл, сонин, хожим далбааг санаачилсан, уран зураг сонирхдог, түүхээс бусад шинжлэх ухааныг тоодоггүй хүн байжээ. Анх фашизмын далбаа сүлд, таних тэмдэг, ханцуйвч тэмдгийг зохиохын тулд Герман даяар төсөл зарлаж олон мянган төслийг хүлээн авчээ. Гэхдээ Гитлер өөрөө олонтаа зурж, дүрсэлж, хийснээ голж, хичээнгүйлэн оролдож, бусдын төсөлтэй харьцуулан үзэж, удтал тунгаан бодсоор ертөнцийн гурван хурц
өнгөний зохицлыг олж (хар-улаан-шар)(хар-цагаан-шар)(цагаан-улаан-хар) гэсэн төслийг хийж үзээд өргөн олон түмний хараа булааж, сэтгэлийг гижигдэж, сэрдхийлгэх Улаан-цагаан-хар гурван өнгө дээр тогтсон байна. Тэр энэ гурван өнгийг шилж аваад олон удаа төслөө зуржээ. Эцэст час улаан дэвсгэр дээр, цав цагаан дүгрэг байрлуулж, тэр цагааны голд хас хээг (түмэн наст хээ) тас хараар зуржээ. Ингэж Гитлерийн фашизмын, төрийн туг, далбааг бүтээсэн түүхтэй. 1923 оны арваннэгдүгээр сард генерал Э.Людендорфийн хамт Мюнхенд цэргийн эргэлт зохион байгуулж, Веймарийн улсын байгууламжийг унагаж, хөрөнгөтний ардчиллыг устгах зорилттой тэмцсэн юм. Төдөлгүй тэдний байгуулсан тоглоомын засгийн газар цохигдож, А.Гитлер баригдаж, 5 жилийн ял сонсож, Ландесберг цайзын шоронд суужээ. Тэнд 1924 онд “Миний тэмцэл” (Майн Кампф) номоо бичжээ. 1923 онд нам нь орон даяар хориглогдож, үндэсний-социалист хөдөлгөөн нууц байдалд орсон юм. 1925 онд шоронгоос гарч санхүү-монопольчлогчдын хүрээнийхний тусламжтайгаар үндэсний-социалист ажилчны намаа сэргээн байгуулсан юм. Арьстаны үзэл, “амьдралын орон зайн” онол боловсруулжээ. А.Гитлер томоохон монопольчлогчдын тусламжтайгаар 1923 онд ерөнхийлөгч Н.Гинденбургийн томилгоогоор Рейхканцлерийн (1933) байранд гарсан ажээ. 1934 оны наймдугаар сард Гинденбургийг үхсэний дараа Гитлер мөн ерөнхийлөгчийн үүргийг давхар хүлээн авчээ. Герман улсын Ерөнхийлөгч болсон даруйдаа хууль хяналтын болон гүйцэтгэх засаглалыг гартаа авч төвлөрүүлэн, аллага, гүтгэлэг, сүрдүүлэг, залхаан цээрлүүлэлтийн замаар улс орондоо фашист дэглэмийг тогтоож чадсан юм. Ардчиллын бүх байгууллага, хөдөлгөөнийг устган дарж, дайнд идэвхтэй бэлдэж эхэлжээ. 1938 оноос Гитлер Германы зэвсэгт хүчний ерөнхий дээд командлагч болжээ. А.Гитлерээр толгойлуулсан фашистын Герман анх Испани улсын эсрэг зэвсэгт түрэмгийлэл үйлджээ. (1936-1939). Дараа нь энэчлэн Австрийг эзлэн авч (1938), Чехословакт халдан довтолж (1938-1939), түрэмгийлэгчдийн бүлэглэлийг бий болгож 1939 оны 9 дүгээр сарын нэгэнд Польш руу довтолсноор дэлхийн хоёрдугаар дайныг дэгдээжээ. 1941 оны зургадугаар сарын 22-ны ням гаригийн өглөө Зөвлөлт Холбоот Улсад дайран оржээ. Дэлхийн дайн бараг таван жил үргэлжилж дэлхийн 36 орон хөлд нь чирэгдэж 70 сая хүний амь нас залгисан түүхтэй. 1945 оны 4-р сарын 30-ны өдөр эхнэр Эва Браун болон хайртай нохой Блондигийн хамт амиа хорложээ. Зарим хүмүүс түүнийг амиа хорлож үхсэн гэдгийг үгүйсгэдэг. Гэсэн ч тэрээр дэлхий түүхийг орвонгоор нь эргүүлсэн нэгэн юм.
Адольф Гитлер хэн байв?
Жирийн нэг гаалийн байцаагчийн гэр бүлд төрсөн Адольф Гитлерийг ээж нь хэвлийдээ байхад нь үр хөндүүлэх гэж байсан мөн амиа хорлох гэж байсан хэмээн янз бүрээр ярилцдаг. Гэсэн хэдий ч түүнийг бурхан тэнгэр ивээсэн үү эсвэл чөтгөр нь ивээсэн үү ямартаа ч тэр энэ хорвоод мэндэлж хүн төрөлхтний түүхэнд өөрийн нэрийг томоос том, тодоос тод үлдээсэн юм. Мэдээж хэрэг 70 сая хүний аминд хүрсэн их дайныг өдөөсөн, 6 сая еврейчүүдийг хомроглон устгасныг нь бодвол тэр яавч эрүүл хүн биш мэт сэтгэгдэл төрнө. Гэхдээ түүний бичсэн “Майн Кампф” буюу “Миний тэмцэл” номыг уншсан дараа Гитлерийг бие хүнийх нь хувьд хэн бэ? гэдгийг бага ч гэсэн ойлгосон юм. Тэрээр өсөхөөсөө ганцаардмал зожиг, бусад хүүхдүүдээс бие жижиг, сульдаа биетэй хүүхэд байжээ. Иймээс өөрийгөө бусдаас дутуу хэмээн үздэг байсан бөгөөд ихэнх цагаа ганцаараа өнгөрөөдөг байжээ. А.Адлерийн 1907 онд “Эд эрхтний дутуу байдал” номондоо “Бүх хүнд эд эрхтний дутагдал байдаг. Хэрвээ хүн бусдаас дутуу гэдгээ илүү анхаарвал нийгмээс холдоно. Эсвэл сэтгэл зүйн бүтэн байдалд орно.” хэмээн бичсэн байдаг. Үнэхээр ч тэрээр өөрийн дутагдлуудыг засахаар ихэд оролддог байжээ. Мөн Адольф хүмүүс бусдыг гадаад өнгө төрх, зүс царайгаар нь дүгнэж харьцдаг гэдгийг мэддэг байсан бөгөөд гагцхүү хүмүүс хичнээн царай муутай, ноорхой хувцастай байсан ч бусдыг алмайртал ярьж чаддаг хүнийг даган биширдэг гэдгийг анзаарч харсан байна. Иймээс Адольф өдөрт 4 цаг толины өмнө өөрөө өөртөө үг хэлж, биеийн хэлэмж, хөдөлгөөний өнгө аясыг бэлдэж сургуулилдаг байжээ. Ингээд тэрээр шилдэг илтгэгч, ухуулагч болсон.
Түүнийг сайн архитекторч болох байсан гэж дээр өгүүлсэн. Үнэхээр ч түүний зурсан зурагнуудыг харахад зурагнуудаас нь Адольф Гитлер тийм ч муу хүн байгаагүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэрээр голчлон цэцэгс болон байгалийн дүр зургийг зурдаг байсан байна. Ялангуяа цэцэгсийн зураг нь үнэхээр тайван сэтгэгдэл төрүүлдэг атлаа бас дэврүүн тэмүүлэл дүүрэн мэт ажээ. Мөн гоо зүйн өндөр мэдрэмжтэй нэгэн байжээ. Зурагнууддаа тод өнгө их ашигладаг байсан нь түүнийг аливаа юмыг хийхээр маш их тэмүүлдэг, зөрүүд, эрч хүчтэй, сэтгэл санааны хувьд байнга өөрчлөгдөж байдаг тогтворгүй зан авиртай нэгэн байсан гэдгийг илтгэнэ.
Адольф Гитлерийн тавьсан илтгэлүүдийг уншихад хэн бүхэнд тэрээр хурц ширүүн хэллэгтэй, доромж үгэнд дуртай, маш олон талын сонирхолтой, тогтсон мэргэжилгүй, боловсрол багатай, амьдралыг нэг талаас (зөвхөн өөрийнхөөрөө) хардаг, догшин авиртай, атаархал жөтөөрхөл, худалч бялдууч, аймхай занг үзэж чаддаггүй хүн байсан гэдэг нь харагдах болно. Мэдээж түүнийг сайн илтгэгч байж, олон түмнийг байлдан дагуулахад түүний илтгэх чадвараас гадна түүний аливаа юманд ихэвчлэн сэтгэлийн хөөрлөөр хандах нь их нөлөөлдөг байсан боловуу. Тэрээр өөрийн илтгэлдээ сэтгэлийн хөдөлгөөнөө шууд ил тодоор илэрхийлдэг байсан байна.
Хэдийгээр тэрээр хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэмтэн хэдий ч үхэн үхтлээ өөрөө өөртөө үнэнч байж, өөрийн үзэл бодлоо хамгаалсан бөгөөд Гитлерийг өөрөөс нь өөр хэн ч хөнөөж чадаагүй юм.
Нууц чухам юу байв?
Адольф Гитлер, Уинстон Черчилл, Зигмунд Фрейд. Энэ гурван хүний амьдрал ямар ч романаас сонирхолтой ажээ. Мөн эдгээр хүмүүс хүн төрөхтний түүхэнд нэрээ үлдээж, алдаатай оноотой олон зүйл хийж байсан ч гурвуулаа нэгэн зүйлийг маш сайн мэддэг байжээ. Тэд “НУУЦ”-ыг мэддэг байсан аж. Бид ч тэд ч нэгэн хуульд захирагддагийг тэд мэддэг байж.
Энэ хууль нь ижил нь ижлээ татах хууль бөгөөд энэ хууль яг Аладины шидэт дэнлүү мэт үйлчилдэг. Аладины дэнлүүг олоод зүлгэхэд дотроос нь бэрд гарч ирэн “Таны хүсэл бол миний хувьд хууль. Та хүслээ хэл.” гэдэг дээ. Яг л үүн шиг тэд өөрсдийн хүрэхийг хүссэн тэр мөрөөдлөө үргэлж сэтгэлдээ биежүүлдэг байсанд л хэргийн гол нь байгаа. Өөрөөр хэлбэл хэдий чинээ хүснэ төдий чинээ таны хүсэл танд ойртоно гэсэн үг. Энэ бол ижил ижлээ татах хуулийн “нууц” юм. Энэ нууцийг тэд мэдсэнээрээ тэд өөр өөрийн амжилтанд хүрсэн.
Мэдээж энэ хуулийг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэхэд саад болох зүйл мундахгүй олон. Энэ дундаас хамгийн том саад бол биелэхгүй боловуу, бүтэхгүй боловуу гэсэн зэрвэсхэн бодол. Хэдийгээр ийм бодол зэрвэсхэн орж ирж байгаа ч энэ ижлээ татах хуулийг эсрэг чиглэлд ажлуулж буй хэрэг юм. Өчүүхэн ч эргэлзээ таны амжилтанд хүрэхэд саад болох болно. Тэгвэл энэ гурав үүнийг хэрхэн давсан юм бол?
Хэрвээ та анзаарсан бол энэ гурав өөр өөр амьдралтай, өөр өөр хүмүүжилтэй ч тэд бүгдээрээ маш зөрүүд хүмүүс байжээ. Гэхдээ үүнийг аливаа юманд муйхарлан зүтгэхээс ялгах хэрэгтэй. Тэд өөрийн зорилгодоо хүрэхийн тулд хэзээ ч муу зүйл болно гэсэн бодлыг төрүүлэхгүйн төлөө өөрсдийн зөрүүд зангаа ашигладаг байсан байна. Нөгөөтэйгүүр тэд тухайн үеийнхээ нийгмийн харж байсан зүг руу бус өөр зүг руу харч чадсан. Тэр өөр зүг рүүгээ өөр өөрсдийн өнцгөөр өөр өөрийн дадал зуршил, төсөөлөл, мөрөөдлөө цонх болгон ажиглаж чаджээ. Иймээс л тэд амжилтанд хүрч, дэлхийн түүхийг өөрчилсөн юм.
Эцэст нь дүгнэхэд танд ч надад ч өөрийн хүссэндээ хүрч чадахуйц тийм нөөц бололцоо бий бөгөөд гагцхүү түүнийгээ энэхүү нууц атлаа энгийн хуулийг ашиглан нээж ашиглаж болно.
0 comments:
Post a Comment